© 2018 by Global Trust Networks Co., Ltd.

    БИДНИЙ ТУХАЙ

    ГЛОБАЛ ТРАСТ НЕТВОРКС МОНГОЛИА ХХК

          Глобал Траст Нетворкс Монголиа ХХК нь Япон улсад хүлээн зөвшөөрөгдсөн"Global Trust Networks Co.,Ltd" -ийн Монгол дахь албан ёсны салбар компани юм. Анх 2017 оны 4 сараас эхлэн Монголд өөрийн компаний төлөөлөгчийн газрыг байгуулан ажиллаж  байгаа бөгөөд GTN Study хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. 2018 оны 07 сараас эхлэн Глобал Траст Нетворкс Монголиа ХХК болж өргөжин GTN Study, GTN Bridge , GTN Mobile болон Япон хэлний сургуульд хувийн зардлаар суралцах сонирхолтой залуусыг хэлний сургуульд зуучлах Оnly school хөтөлбөрийг хэрэгжүүлэн үйл ажиллагааныхаа цар хүрээг нэмэгдүүлэн ажиллаж байна.

     
     

    GTN Group

    Манай компани нь 2006 онд байгуулагдсан ба Японд сурч, ажиллаж амьдарч байгаа болон шинээр очиж албан ёсоор ажиллаж амьдрах хүсэлтэй гадаадын иргэдэд чиглэгдсэн багц хөтөлбөр хэрэгжүүлэх болон төрөл бүрийн тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд энэ чиглэлээрээ улсдаа томоохонд тооцогддог компани юм. Бид эдгээр хүмүүст Японд амьдрахад тулгардаг хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх болон Азийн улс орнуудаас Япон улсад ажиллаж амьдралаа сайжруулах хүсэлт мөрөөдлийг нь биелүүлж өгсөнөөр Япон улс болон тэд нарын хооронд урт удаан үргэлжлэх харилцааг бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж чаддаг билээ.

     

    GTN компаний үйл ажиллагааны чиглэл

    Батлан даалтын
    үйл ажиллагаа
    Гар утасны
    үйлчилгээ
    Өдөр тутмын
    тусламж дэмжлэг
    Зээлийн картны
    үйлчилгээ
    Зуучлах
    үйлчилгээ
    Ажлын байр
    Түрээсийн
    байр хайх
    Японд
    суралцуулах
    үйлчилгээ
     
    Захирлын мэндчилгээ
    Хамтран ажилладаг их дээд сургуулиуд